Ирланд хүү Монгол эмэгтэйг хөнөөснөө хүлээн зөвшөөрчээ

Өнгөрсөн жил өсвөр насны Ирланд хүү Монгол эмэгтэйг хүзүүн тус газар нь хутгалан амь насанд нь хүрсэн ноцтой хэрэг гарсан. Хэрэгтэн хохирогчийн амь насанд санаатайгаар хүрсэн хэрэгт гэм буруугүй харин амь насанд нь санамсаргүй хүрсэн гэж мэдэгдсэн байна. Харин тэрбээр мэс ашиглан дээрэм үйлдэх гэсэн хэрэгт гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Шүүх санамсаргүй амь насанд хүрсэн гэх мэдэгдлийг хүлээж аваагүй бөгөөд түүнийг хүний амийг санаатайгаар хохироосон хэргээр энэ долоо хоногийн сүүлээр шүүх болсон байна. Долоон эмэгтэй, таван эрэгтэй шүүгчдээс бүрдсэн бүрэлдэхүүн тус хуралд оролцох юм.

Эх сурвалж: Irish Times

Б.Буяндорж

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments